API гарын авлага
Стриминг ба WebSocket
Бага хоцрогдолтой яриа үүсгэх, шууд бичвэр, дуут агенттай ярих.
Яриа стримлэх (NDJSON)#
POST /tts/stream өгүүлбэр бүрийг бэлэн болмогц илгээнэ. Мөр бүр нэг үйл явдал:
variants (1–3) нь нэг текстийн өөр өөр хувилбар үүсгэнэ; үйл явдал бүр variant дугаартай. Бичвэр бүр 5000 тэмдэгт хүртэл.
Мөр бүрийг ирмэгц уншиж, өгүүлбэр бүрийг бэлэн болмогц тоглуулна:
WebSocket нэвтрэлт#
Сервер талын клиент upgrade хүсэлтэд Authorization: Bearer … толгой илгээнэ. Хөтөч WebSocket-д толгой нэмж чаддаггүй тул таны сервер POST /realtime/tickets-ийг дуудаж нэг удаагийн тасалбар авна (60 секунд хүчинтэй), хөтөч ?ticket=… параметртэй холбогдоно.
Тасалбарыг серверээс
Шууд бичвэр#
GET /stt/live (WebSocket, хүрээ stt). ?source=dictation нь «Яриагаар бичих»-ийн хязгаарт тооцогдоно. Эхний текст фрейм заавал тохиргоо байна, дараа нь тоон аудио илгээнэ.
Аудиог заавал PCM16, 16 kHz, mono-гоор илгээнэ. lookahead: la0 хамгийн хурдан, la3 арай удаан ч илүү нарийвчлалтай. save: true бол холболт дуусахад бичвэр хадгалагдана. Нэг холболт 2 цаг хүртэл аудио бичнэ. Хэрэглээг холболт хаагдахад секундээр тооцно.
Дуут агенттай ярих#
GET /agents/{id}/talk?conversationId=… (WebSocket, хүрээ agents). conversationId-гүй бол шинэ яриа эхэлнэ. Хэрэглэгчийн дуу PCM16 16 kHz mono, агентын дуу PCM16 (audio_start-д заасан давтамжаар), ~100 ms фреймээр ирнэ.
Хэлний дүрэм
Тайлбар нь монгол хэлээр. Код, талбарын нэр, API-н алдааны мессеж англи хэлээр, яг API-д байгаагаар.