Тусламжийн төв
5 сэдвийн 17 түгээмэл асуултын хариулт. Хайх эсвэл сэдвээ сонгоно уу.
Жишээ нь:
Тийм. Төлбөр, кредит байхгүй. Хариуд нь таны оруулсан, үүсгэсэн контентоос манай загварууд суралцаж, монгол хэлийг илүү сайн ойлгож, ярьдаг болно. Нэр, имэйлийг тань салгаж, мэдээллийг хэзээ ч худалдахгүй. Өдрийн шударга хязгаар үйлчилгээг бүх хүнд хурдан байлгана.
Өдөр бүр UTC шөнө дунд (Улаанбаатарын цагаар 08:00). Боломж бүрийн өдрийн хязгаарыг Шударга хэрэглээ хуудаснаас харна.
Монгол хэлийг хамгийн сайн дэмжинэ. Мөн англи болон бусад түгээмэл хэлээр яриа үүсгэх, бичвэрт буулгах, орчуулах боломжтой.
Баруун дээд булангийн профайл цэс эсвэл Тохиргоо → Профайл хэсгээс солино.
“Тоог үгээр унших” сонголт асаалттай эсэхийг шалгаарай. Хүний нэр, товчлол зэргийг Дуудлагын толинд нэмээд Текстээс яриа эсвэл Студид асаана уу.
Студид баримтаа импортлоход бүлэг, догол мөрөөр хуваагдана. Догол мөр бүрт яригч оноож, бүлгээр нь бэлтгээд MP3, WAV эсвэл M4B-ээр татна.
Багц хэсэгт мөр бүрийг эсвэл CSV файл оруулбал нэг ZIP болж бэлэн болно.
Нам гүм орчинд 10–30 секунд ярьж бичүүлээрэй. Юу хэлснээ бичиж оруулбал чанар нь илүү сайн болно. Зөвхөн өөрийн эсвэл зөвшөөрөл авсан хүний дуу хоолойг хуулна уу.
Болно. Эхлээд дэлгэц дээрх өгүүлбэрийг өөрийн дуугаар уншиж баталгаажуулна. Дараа нь нийтийн санд нийтэлж эсвэл ажлын орчинтойгоо хуваалцана.
Таны бичлэг хамгаалагдсан олны танил хүний дуу хоолойтой төстэй байж магадгүй. Өөрийн дуу хоолойгоор дахин оролдоно уу.
Дуу хоолойн хуудсанд “Бусад” цэсийг нээгээд “Дуу хоолойг мэдээлэх”-ийг сонгоно. Бид мэдээлэл бүрийг хянаж, шаардлагатай бол устгана.
Ихэнх аудио, видео файлыг дэмжинэ (MP3, WAV, M4A, MP4, MOV, WEBM гэх мэт).
Бичвэрийн хуудсанд Экспортлох → SRT эсвэл VTT.
Болно. “Бэлтгэхийн өмнө хянах” сонголтоор эхлүүлбэл мөр бүрийг засаж, урьдчилан сонсоод дараа нь бэлтгэнэ.
Тохиргоо → Аюулгүй байдал хэсгээс асаана. Нөөц кодоо найдвартай газар хадгалаарай.
Тохиргоо → Ажлын орчин хэсэгт багийн орчин үүсгээд хамт олноо имэйлээр уриарай.
Тохиргоо → Профайл → Аюултай хэсэг рүү орно уу. Бүх дуу хоолой, төсөл, бичвэр бүрмөсөн устгагдана.